Шүлэг цээжлүүлэх арга зүй

Цэцэрлэгийн багш СӨНХ-дэд шүлэг цээжлүүлэхэд өмнөө хэд хэдэн зорилгыг тавьдаг.Үүнд:

· Шүлэг,яруу найрагт сонирхолтой түүнийг мэдэх хүсэлтэй болгох

· Шүлгийн агуулгыг бүхэлд нь ойлгох,хүнд хэцүү үгс болон хэсгүүдийг ойлгуулах

· Цээжлэх бололцоог нь хангаж өгөх

· Олны өмнө яруу тод уншуулж сургах.

Эдгээр зорилгууд нь хүүхдэд шүлгийг зөв ойлгуулж цээжлүүлэхэд хэрэглэх арга барилыг сонгон авах ба хичээлийн бүтцийг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

”Цэцэрлэгийн хүмүүжил сургалтын хөтөлбөрт” хүүхдэд уншиж өгөх,цээжлүүлэх шүлгийг тодорхой тусгасан байдаг.Гэхдээ багш хүүхдийн сонирхолын дагуу тэдэнд зохицуулан гаргасан номын хэсгээс цээжлүүлэх,уншиж өгөх зэрэг арга хэмжээг авч болно.Зарим зохиолууд жишээ нь хошин шог үгс,дууны үгс,холбоо үгс зэрэг нь хүүхдийн тоглох болон зугаалгын явцад аяндаа цээжлэгддэг байна.Бэлтгэл бүлэгт ёгт үлгэр,домог,ерөөл магтаал цээжлүүлж болно.Зарим нэг хүүхэд шүлэг цээжлэхийг хүсвэл хөтөлбөрөөс гадна шүлгүүдийг цээжлүүлж болно.Хүүхэд бүрийн ой харилцан адилгүй байдаг бөгөөд аль нь шүлгийг хурдан аль нь удаан,аль нь хийсвэр цээжилдэг болохыг багш тус бүрд нь ялган мэдэж судалж хэнд нь илүү туслалцаа хэрэгтэй байна түүнд дахин уншиж өгнө.

Шүлэг цээжлүүлэх хичээлийн бүтэц нь уншсан зүйлээ ярих хичээлийн бүтэцтэй олон талаараа төстэй.Хичээлийн эхэнд богино оршил яриа хийж,хүүхдийн сонирхлыг өрнүүлж шүлгийг хүлээн авахад бэлтгэнэ.Багш шүлэгт гарч байгаа үйл явдал сэдвийн дагуу наадгай,зураг,юмсыг үзүүлж хүүхдийн сэтгэхүй төсөөлөн бодох үйлийн хөгжилд тусална.Багшийн уран уншлагын эцэст шүлгийн агуулгад анализ хийж ярилцаад шүлгийг цээжлүүлэх ажилд шилжинэ.Шүлгийг бүхэл бүтнээр цээжлүүлэх нь тэр шүлгийн агуулгыг ойлгуулах,хүүхдийн ой ухааныг зөв хөгжүүлэх дасгал болно.Шүлэг цээжлүүлэхдээ ганцаарчлан хандах явдал бол уул шүлгийг олон дахин сонсгож шүлгийг зөв ойлгон тогтоох боломжоор хангана.Харин нэгэн зэрэг нийтээр уншуулах нь үр дүн муутай байдаг

.Сэтгэл судлаач А.А.Люблинская” Хүүхдийн шүлэг цээжлэх сонирхлыг нь дэмжин. Цээжлэлтийн үр дүнг дээшлүүлэхэд давтлагыг олон хэлбэрээр сонирхолтой явуулах хэрэгтэй”гэж тэмдэглэжээ.Хичээл дээр хуучин цээжилсэн шүлгийг хэсэгчилэн унших,хэн уншиж байна? гэдэг таавар тоглоомд оролцуулах зэрэг олон янзаар давтуулж болно.

Шүлэг цээжлэх үйл ажиллагаа хичээлийн бүх цагийг эзлэхгүй.Үндсэн цагт сэдвийн нэгдлийг хангах зарчмын дагуу хуучин шүлгээ давтах,зохиолыг дахин уншиж өгөх,авиа дуудлагыг сайжруулах зорилгоор дасгал тоглоом зэргийг хийж болно.Өөрөөр хэлбэл хичээлийн дотоод хувиарлалтыг нарийн зохицуулахад анхаарна.Хэрэв хүүхэд шүлгийг яруу тод уншиж чадахгүйд хүрвэл багш дахин үлгэрлэн уншиж үзүүлнэ.Шүлгийг удаан цээжилдэг хүүхэдтэй ажиллахдаа уул шүлгийг бүхэл бүтнээр нь айзам хэмжээг тохируулан жигд,их зогсолтгүйгээр уншуулж сургана.

Сэтгэл судлалын онолоор цээжлэх 2 үндсэн зам байдаг гэж үздэг.

1.Санамсаргүй тогтоох-/непройзвольное/ өөрөөр хэлбэлхүч шаардагдахгүйгээр аяндаа тогтоох.

2.Хичээж тогтоох -/произвольное/ ухамсартай чармайлтын үр дүнд тогтоох.

Уран зохиолтой танилцуулах хичээлээр зохиолын агуулгыг танилцуулах,хүүхдүүдэд гоо зүйн сэтгэл ханамжийг олгох,тодорхой хэмжээний ёс суртахууны ойлголтыг өгөх, сайн сайхан мэдрэмжийг нь хөгжүүлэх зорилгыг дэвшүүлдэгтэй уялдан хичээл дээр анхааралтай сууж,хэлэлцэн ярилцаж,өгүүлэн ярьж өөрсдөө аяндаа бүгдийг нь цэжилчихдэг.Үүнийг санамсаргүй цээжлэх гэдэг СӨНХ-дийг уран зохиолтой танилцуулах арга зүйн хичээл нь хүүхдийн санамсаргүй ойгхангахад чиглэгдсэн байхаар арга барилаа сонгох нь чухал.

Бага бүлгийн хүүхдүүд хүч гарган цээжлэх чадвар сул,бараг байдаггүйтэй уядлан тэдний онцлогийг харгалзан сургах хэрэгтэй.Хүч гарган хичээж цээжлэх гэдэг нь-оюун ухааны ажил юм.Энэ нь хүүхдэд 3 талын ач холбогдолтой.Үүнд:

· Хэл яриаг баяжуулж өгдөг

· Хэл яруу найргийн сайханыг мэдэрүүлж ,гоо зүйн мэдрэмжийг эрчимтэй хөгжүүлж өгдөг ,

· Ой тогтоолтыг бэхжүүлж,төсөөлөл сэтгэн бодохуй зэргийг хөгжүүлдэг.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
nomin (зочин)

huuhdiin tolo iim zuil hiih ene zuiteishu emzeg bulgin huuhdud surah bololtsoo hangagdagui baidagshd ta nar avch uzhuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Зохиогчийн эрх 2011 БУМБААЛАЙ ЦЭЦЭРЛЭГ Загварыг Туяанаа