БУМБААЛАЙ ЦЭЦЭРЛЭГ : ″Дэлхийн гар угаах өдөр″-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.

2008 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас жил бүрийн 10 сарын 15-ны өдрийг "Дэлхийн гар угаах өдөр " хэмээн тунхаглаж 4 дэх жилдээ дэлхийн олон оронд тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ.

  Бидний хувьд анхны жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа ч бэлтгэл зохион байгуулалт сайтайгаар явууллаа. Өглөөнөөс эхлээд орой хүртэл бүтэн өдрийн хөтөлбөр гарган баталж үйл ажиллагааг зохион явуулсан. Өглөө эцэг эх хүүхдээ хүргэж ирэхэд нь анзаарагдахаар энэ өдөр "Дэлхийн гар угаах өдөр" гэж томоор бичин , зурагт хуудаснуудтайгаар үүдний самбарт байрлуулсан. мөн эцэг эхэд зориулан гар угаах дараалал, гар угаахын ач холбогдол, бохир гарын хор уршгийн талаар бичсэн хэвлэмэл танилцуулга 80 ширхэгийг хийж тараалаа.

   Хүүхэд гараа бохирдсон тохиолдол бүрд угааж байх бололцоог бүрэн хангаж өгсөн. Багш нарын сургалт суртчилгааны баг ,эцэг эхэд "Цэвэр гар- эрүүл амьдрал" сэдэвт сургалт явуулж, төгсгөлд нь энэ сэдвийн дагуу АХА тэмцээн зохион явууллаа. Бид хүүхдүүддээ дадал хэвшлийг олгоод л байдаг, эцэг эхчүүд маань өөрсдөө энэ талаар мэдлэггүй бол бидний ажлын үр дүн гарахгүй учраас хүүхдэд эзэмшүүлэх дадал хэвшлийн талаар эцэг эхэд бас давхар сургалт зохион байгуулаад явдаг. Ингэж байж үр дүн нь гарна.

 Хоол идэх, бэлтгэхийн өмнө, бие засах, хүүхэд хуурайлах, бохирдолтой орчинд ажиллах зэрэг эрсдэлтэй үеийн дараа гараа савандаж угаах зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ нь өвчлөлөөс сэргийлэх хамгийн хямд төсөр, энгийн, үр дүнтэй арга болохыг эцэг эхэд ойлгуулах ажлыг сургалтаараа зохион явуулсан.

  Гараа тогмол савандаж угаан, халдварт өвчнөөс өөрөө өөрсдийгөө хамгаалан, эрүүл саруул амьдралыг цогцлооё.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Зохиогчийн эрх 2011 БУМБААЛАЙ ЦЭЦЭРЛЭГ Загварыг Туяанаа