БУМБААЛАЙ ЦЭЦЭРЛЭГ : Бага насны хүүхдийн хөгжлийн стандартын сургалт боллоо.

2011 оны 8 сарын 26-27-ны өдрүүдэд "БАГА НАСНЫ ХҮҮХДИЙ ХӨГЖЛИЙН СТАНДАРТ" -ын сургалт семинар Баруун -Урт хотод зохиогдож эрхлэгч, арга зүйчийн хамтаар уг сургалтанд хамрагдаад ирлээ. Уг сургалтаар :

-Стандарт гэж юу вэ, БНХХС-ын үзэл баримтлал, Хэл ярианы хичээлийг хэрхэн зохион явуулах, Математик, дүрслэхүй,Биеийн тамир, Харилцаа, Эрүүл мэнд,Хөгжмийн хичээлийг хэрхэн зохаион явуулах талаар БНХХС-д тусгагдсан цогц чадамж, хүрэх түвшин, бүрэлдэхүүн хэсэг, насанд хүрэгчдийн дэмжлэг туслалцаа, үзүүлэлт зэргийг сургалтанд хэрхэн тусгаж заах талаар сургалт зөвлөгөөг авлаа. Бага насны хүүхдийн хөгжлийн стандартын насны үечлэлийг тогтоохдоо уг стандартыг хэрэглэгчдэд ойр дөт, хүүхдийн хөгжилд гарч буй ахиц өөрчлөлтийг хэмжиж болохуйц, хөгжлийн үзүүлэлтээр нас насанд нь харгалзуулан тогтоож гаргасан нь сайшаалтай байлаа. Мөн стандартын агуулгыг хүүхэд эзэмшихдээ нэг үйлийг зүгширтэл хийх чадвартай байх үүднээс анхны ойлголтоос эхлээдхэрэглэх чадвартай, амьдралдаа хэвшил болгох хүртэл агуулгыг энгийнээс нарийн руу , хөнгөнөөс хүнд рүү чиглүүлэх зарчмыг баримтлан боловсруулсан нь стандартыг хэрэгжүүлэгч бидэнд их сайн үр нөлөөтэй болсон байна гэж үзлээ.

Цэцэрлэг дээрээ ирээд уг сургалтыг багш нартаа амжилттай зохион явууллаа. 

                                                                            Арга зүйч Т.Ариунчимэг. 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Зохиогчийн эрх 2011 БУМБААЛАЙ ЦЭЦЭРЛЭГ Загварыг Туяанаа