БУМБААЛАЙ ЦЭЦЭРЛЭГ : 2011-2012 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилт

2011-2012 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилт

2011-2012 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилт

Баруун-Урт 2011 оны 8 дугаар сар 27

Бага, дунд боловсролын шинэчилсэн стандарт хөтөлбөрийг, боловсролын чанарыг, олон улсын жишигт хүргэх бодлогын хүрээнд Сүхбаатар аймгийн боловсрол соёлын газраас Шинэ амжилт, шинэ бүтээл, шинэ хөгжлийн төлөө уриан доор дараах зорилтыг дэвшүүлж байна.

Үүнд: Нэг: Багш, сурагч, иргэдийн сурч, хөгжих, төлөвших материаллаг таатай орчныг бүрдүүлэхэд ахиц гаргана.

Хоёр: Багш, сурагчаа хөгжүүлж төлөвшүүлэхэд нөөц боломж бүрийг дайчлан үр дүнд хүрнэ.

Гурав: Шинээр мөрдөж байгаа хөтөлбөр, төлөвлөгөө, стандарт, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд сургууль, багш хамт олон бүр өөрийн хувь нэмрээ оруулан, сургалтын чанарыг дээшлүүлэхэд хүч анхаарлаа хандуулна

Дөрөв: Хүүхэд, багачуудыг эх орноороо бахархдаг, монгол ёс заншлаа мэдэж өдөр тутмын амьдралдаа хэвшил болгодог, үндэсний ухамсар, мэдрэмжтэй, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх “Иргэний боловсрол” хичээлийг 1-3 дугаар ангид шинээр боловсруулсан агуулга, хөтөлбөр, сурах бичиг, зөвлөмжийн дагуу чанартай зохион байгуулна.

Тав: Хүүхдийг буруу зуршил, гэмт хэргээс ангид байхад чиглэсэн хүмүүжил, төлөвшлийн талаар баримтлах бодлого, хөтөлбөрийн дагуу сургуулийн чиглэл, удирдамж гарган хэрэгжүүлнэ.

Зургаа: Албан сургалтын үйлчилгээнд хамрагдах боломж нь хязгаарлагдсан хүүхэд залуучуудад албан бус боловсролын үйлчилгээг хүргэхийн тулд албан бус боловсролд хамрагдагчдын бүртгэлийг чанаржуулах, бүртгэлд буй суралцагчдын хөгжил өөрчлөлтийг мэдээллийн санд оруулж, үйл ажиллагааны үр дүнг тооцно.

Долоо: Хамран сургалтын бохир жинг өмнөх хичээлийн жилээс сургуулийн өмнөх боловсролд 1.0%, бага боловсролд 0.4%, дунд боловсролд 0.1-ээс доошгүй хувиар тус тус ахиулна.

Найм: Багш ажилтнуудын цахим технологийн боловсролыг дээшлүүлэхэд сургууль бүр анхаарч тодорхой үр дүнд хүрнэ.

БОЛОВСРОЛ СОЁЛЫН ГАЗАР

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Зохиогчийн эрх 2011 БУМБААЛАЙ ЦЭЦЭРЛЭГ Загварыг Туяанаа