Дүрслэх урлагийн боловсролын зорилго:

Дүрслэх урлагийн бүтээлийн гоо сайхны таашаал ,урлаг соёлын үнэт зүйлийг уран сайхны талаас нь ойлгож мэдэрч, хүндлэх, хайрлан хамгаалах өвлөн эзэмших хүсэл эрмэлзэлтэй, тухайн боловсролын хэрэгцээг хангахуйц цогц чадамж бүхий иргэн төлөвшүүлэхэд оршино.

Зорилт нь:

*Төрөл бүрийн материал ашиглан зурах наах бүтээх

*Төрөл бүрийн дүрс ашиглан бүтээл хийх

*Өөрийн санал бодлыг зурж бүтээж илэрхийлэх түүгээрээ бахархах, сайхан муухайг ялгах

*Бие биенээ сонсох, ярилцах, хамтран бүтээл гаргах, бусдад туслах,

*Дүрслэх урлагийн хичээлийг хүүхэд өөрийн хийж буй зүйлээрээ бахархаж чаддаг тийм сэтгэл хөдлөлийн мэдрэмжийг төрүүлж чадахуйц байхаар зохион байгуулах нь чухал.

Дүрслэх урлагийн хичээлийн зорилго:

Хүүхдийг сургах, хөгжүүлэх, хүмүүжүүлэх онцлог нь:

*Дүрслэх авьяасыг хөгжүүлэх

*Бие даасан бүтээлч идэвхтэй байх чанарыг хөгжүүлэх

*Эхэлснээ заавал дуусгадаг эерэг чанар төлөвшүүлэх үйлд сургадаг

Дүрслэн урлах хичээлийн аргууд

-Үзүүлэн таниулах 

-Давтан үйлдүүлэх

-Сэргээн сануулах

-Ажиглах

- Шинжлэн судлах 

- Бие даан үйлдүүлэх

- Асуудал шийдвэрлүүлэх арга

-Багш сургалтын ямар арга барил сонгох нь хичээлийн хэлбэр агуулгаас хамаарна

-Насны онцлог хүсэл сонирхолд нийцсэн байх.

Дүрслэх урлагийн хичээлийн бүтэц:

Эхний хэсэг / сэргээн сануулах, сэдэл төрүүлэх/

Үндсэн хэсэг / мэдлэгийг бүтээх, хүүхдийн дүрслэх үйл/

Төгсгөл хэсэг/ хүүхдийн бүтээлийг дүгнэн ярилцах/

Сэргээн сануулах буюу сэдэл төрүүлэх хэсэгт

- Ажиглалт, тоглоом, үзүүлэн

Үндсэн хэсэгт:

- Ганцаарчлах, харилцан яриа, биечлэн үзүүлэх, тайлбарлах

Төгсгөл хэсэгт:

- Харилцан яриа, асуудал шийдвэрлэх, тоглоом, дүгнэн ярилцах аргуудыг хэрэглэнэ

Дүрслэх урлагийн хичээл, хөгжүүлэх үйл ажиллагаанд баримтлах гол зүйл: 

- Дүрслэх урлагийн хичээлийн хэрэгслийг зөв нэрлэж сургах

- Зурах үйлийн анхны төсөөлөл аргачлалтай танилцуулах

- Чөлөөт сэтгэлгээнд суралцуулах

Дүрслэх сэдвийг сонгох зарчим

                - Хүүхдийн сайн мэдэх зүйлийг дүрслэх

- Хялбар аргаар дүрслэх боломжтой цөөн хэсгээс бүтсэн юмс байх

- Бүлэг сэдвийн дотор дэд сэдэв нь хамгийн энгийн хялбар аргаас эхлэн аажим хүндэрсээр тодорхой зураг, дүрс, бодит юмс үзэгдэл, үйл явдлын дүрслэх зорилгыг агуулсан байх

- Өмнөх бүлэгт эзэмшсэн мэдлэг чадвар нь дараагийн бүлэгт эзэмшүүлэх чадвар

- Сэдэв бүрийн дүрслэх арга ажиллагаа нь хүүхдийн сонирхлыг татахуйц олон хувилбартай, өөрсдийн санаачлагаар баяжуулах боломжтой байх

- Дүрслэх сэдвийг ажиглуулах, тайлбарлах, дүгнэх яриа нь дүрслэх урлагийн нэр томьёоны хэллэгтэй, сул үггүй байх

- Дүрслэх үйл бүхэн хичээл, тоглоомын агуулгатай уялдаатай байх

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
lts (зочин)

hoorhon blog bn dornodod tugssun moonoo mon uu

Ariun

Мөн байнаа. Хэн бэ.

мэндээ (зочин)

бусаддаа түгээн дэлгэрүүлж хэвлэх боломж олговол зүгээр юмуу? амжилт хүсье.

Зочин

2-настай хүүхдэд харин яаж дүрслэх урлагийн хичээлийг сонирхолтойгоор явуулах вэ

багш (зочин)

олон санааг дахин өгөөрэй

багш (зочин)

олон санааг дахин өгөөрэй

багш (зочин)

энэ сургалтыг нас насаар нь зөвлөгөө өгөөч

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Зохиогчийн эрх 2011 БУМБААЛАЙ ЦЭЦЭРЛЭГ Загварыг Туяанаа