ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДҮРЭМ

            Боловсрол, соёл, шинжлэх ухааны

                                                сайдын 2008 оны 11 дүгээр

сарын 13 -ны өдрийн

                                                                                                68 дугаар тушаалын хавсралт

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДҮРЭМ 

Нийтлэг үндэслэл

            Сургуулийн өмнөх насны хүүхдийг асрах, хамгаалах, хүмүүжүүлэх, сургах цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйг хөгжүүлэх сургалтын орчны эрүүл, аюулгүй байдлыг хангах явдал чухал юм.

            Энэхүү “Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм”-ийн эрх зүйн үндэс нь НҮБ-ын “Хүүхдийн эрхийн конвенци”, “Боловсролын тухай” хууль, “Сургуулийн өмнөх боловсролын тухай” хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийн заалтууд байна.

Монгол улсын нутаг дэвсгэрт сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ эрхэлж байгаа төрийн болон төрийн бус өмчийн хүүхдийн цэцэрлэг (цаашид цэцэрлэг гэнэ) нь   энэхүү “Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм”-ийг хэрэгжүүлнэ.

Нэг. Дүрмийн зорилго

1. Энэхүү дүрмийн зорилго нь бага насны хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг эрүүл, аюулгүй, хамгаалагдсан орчинд хэрэгжүүлэх харилцааг зохицуулахад оршино.

Хоёр. Цэцэрлэгийн аюулгүй байдалд тавих шаардлага

2.1 Цэцэрлэгийн гадаад орчинд:

2.1.1 Цэцэрлэгийн барилга байгууламж нь сургуулийн өмнөх боловсролын сургалтын орчны стандартад заасан нөхцөлийг хангасан  байна.

2.1.2 Цэцэрлэгийн гадна талбайн зохион байгуулалт, тоглоом, бусад тоног төхөөрөмж нь хүүхдийн аюулгүй байдлыг хангасан байна.

2.1.3 Цэцэрлэгийн хашаан дотор худаг, хогийн сав, муу усны нүх, бие засах газар байрлуулсан тохиолдолд таглаж битүүмжилнэ.

2.1.4 Хашаан дотор нүх, суваг шуудуу ухсан тохиолдолд хамгаалалт, хашилтгүй орхиж үл болно.

2.2 Цэцэрлэгийн дотоод орчинд:

2.2.1  Цэцэрлэгийн болон анги танхимын тавилга хэрэгслийг хөдөлгөөнгүй, тогтвортой байрлуулж, хүүхэд бэртэж, гэмтэхээс урьдчилан сэргийлсэн байна.

2.2.2  Хүүхдийн бие эрхтэнд гэмтэл учруулах хурц үзүүр, ирмэгтэй болон шил, төмрөөр хийсэн тавилга, тоног төхөөрөмж ашиглахыг хориглоно.

2.2.3 Тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүнийг ашиглахаас өмнө эрүүл ахуй, ариун цэврийн шинжилгээнд оруулж, хүүхдийн эрүүл мэнд, бие махбодид хоргүй болох нь тогтоогдсон тохиолдолд ашиглана. 

2.2.4 Цэвэрлэгээ, үйлчилгээнд ашиглах химийн бодис, ариун цэврийн хэрэгслийг хүүхдийн гар хүрэх газар байрлуулахыг хориглоно.

2.2.5 Цэцэрлэг нь гэр, эсвэл, галладаг байшинд байрлах тохиолдолд зуухны гадуур хамгаалалт хийнэ.

Гурав. Аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт

3.1 Цэцэрлэгийн эрхлэгч нь “Ариун цэврийн тухай” хууль, “Галын аюулгүй байдлыг хангах тухай” хууль, “Гамшгаас хамгаалах тухай” хууль, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хууль, “Хүүхдийн цэцэрлэгийн дүрэм”, “Эрүүл ахуй, ариун цэврийн дүрэм”, “Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм”-ийг багш, ажилчид, эцэг эхэд хичээлийн жилийн эхэнд,  шинээр ажилд орж буй багш, ажилчдад тухай бүр танилцуулна.

3.2 Цэцэрлэгийн эрхлэгч нь байгаль, цаг агаарын болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон нөхцөлд аюулгүй байдлыг хангах зааварчилгыг багш, ажилчдад өгч, хэрэгжилтэд хяналт тавина.

3.3 Цэцэрлэгийн аюулгүй байдлыг хангах, галын аюулаас урьдчилан сэргийлэх, гал гарсан үед гал унтраах багаж хэрэгслийг хэрхэн ашиглах талаар улирал бүр мэргэжлийн байгууллагатай хамтран багш, ажилчдад сургалт зохион байгуулна.

3.4 Цэцэрлэгийн сантехник болон цахилгааны хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж,  аюулгүй байдлыг хангана. 

3.5 Гадна тоглоомын талбайн гулсуур, авирах шат, дүүжин, савлуур зэрэг тоглоомоор тоглох, дугуй унах, цас, мөсөн дээр гулгах үеийн аюулгүй байдлыг хангана.

3.6 Хоол хүнсний хэрэгсэл, сав суулгын хадгалалт, ариун цэврийн шаардлагыг хангаж ажиллана.

3.7 Эм, шүдэнз, химийн гаралтай бодис, халуун хоол, цай, ус зэргийг хүүхдийн гар хүрэхүйц газар ил байлгахыг хориглоно.

3.8 Хүүхдүүдийн гэрийн хаяг,  эцэг эх, асран хамгаалгчийн ажлын газрын болон гэрийн утасны дугаар бүхий мэдээллийн сантай байна.

3.9 Насанд хүрээгүй хүүхдэд бага насны хүүхдийг хариуцуулан өгөхийг хориглоно.

3.10 Эмч, багш, туслах багш нар хүүхдийн биеийн байдалд байнга хяналт тавьж, түүнд халдварт өвчний шинж тэмдэг илэрвэл тусгаарлах өрөөнд шилжүүлэн хэвтүүлж, эцэг эхэд мэдэгдэнэ.

3.11 Хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх нөхцөлийг бүрэн бүрдүүлж ажиллана.

Дөрөв. Бусад зүйл

4.1 Уг дүрмийг  хэрэгжүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулсан, шаардлагатай үед зохих арга хэмжээ аваагүй, удаа дарааа зөрчил гаргасан нь тогтоогдвол төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн холбогдох албан тушаалтанд “Сургуулийн өмнөх боловсролын тухай” хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

-----------оо0оо----------

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
Б.Мөнхцэцэг (зочин)

Осол аюулгүй дүрэмтэй танилцлаа

хишгээ (зочин)

sain bn u? 12 jiliin amitniig negeeg ni 250000 togrogoor, armatur tomor zangidaj gipseer hiilgej bsan. tanai tsetserleg avah uu? hariu bichvel mail hayag ruu yavuulaarai. gadaanaa bairluulah tom hemjeetei bga. uniig ni sain buulganaa. aguulah cholooloh gesn yumaa

Дамба (зочин)

Цэцэрлэгийн хаалгыг заавал цоожлох ёстой гэсэн дүрэм, журам байдаг уу? Нэг минут хоцроод очиход түгжчихээд оруулахгүй юм.

Цээгий (зочин)

Шорон биш. яах гэж цоожилдог байнаа

Munhuu (зочин)

Шорон биш л дээ гэхдээ цэцэрлэгт өөрийн гэсэн дотоод журам дүрэм байдаг л байхгүй юу тэр олон хүүхэд, тэр олон эцэг эхчүүд дуртай цагтаа ирж, очоод байвал эмх замбараагаа алдан даа тэр цэцэрлэг чинь зөвхөн хүүхэд хардаг газар биш гэдгийг зарим хүмүүс ойлгох хэрэгтэй юм шигээ.
Би хөдөөнөөс бичиж байна өөрөө 4 хүүхэдтэй дандаа цэцэрлэгээр хүүхдүүд маань хүмүүждэг ер нь дажгүй шүү.

Munhuu (зочин)

Шорон биш л дээ гэхдээ цэцэрлэгт өөрийн гэсэн дотоод журам дүрэм байдаг л байхгүй юу тэр олон хүүхэд, тэр олон эцэг эхчүүд дуртай цагтаа ирж, очоод байвал эмх замбараагаа алдан даа тэр цэцэрлэг чинь зөвхөн хүүхэд хардаг газар биш гэдгийг зарим хүмүүс ойлгох хэрэгтэй юм шигээ.
Би хөдөөнөөс бичиж байна өөрөө 4 хүүхэдтэй дандаа цэцэрлэгээр хүүхдүүд маань хүмүүждэг ер нь дажгүй шүү.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Зохиогчийн эрх 2011 БУМБААЛАЙ ЦЭЦЭРЛЭГ Загварыг Туяанаа