БШУ-ны Сайдын 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/327 тушаалаар Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлогыг баталжээ. Уг тушаалын нэгдүгээр хавсралтаар “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлого”, хоёрдугаар хавсралтаар “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын зохион байгуулалт” –ыг тус тус баталсан байна.
 Дэлгэрэнгүй»

“ЗӨВ МОНГОЛ ХҮҮХЭД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

2013 оны 09-р сарын 28 Нийтэлсэн Ariun
Засгийн газрын 2013 оны 295 дугаар
тогтоолын хавсралт

“ЗӨВ МОНГОЛ ХҮҮХЭД”  ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл

Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын баримт бичигт: “Суралцагчдад хүртээмжтэй, чанартай, хэрэгцээнд нь нийцсэн боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлнэ. Боловсролын бүх шатны стандарт, сургалтын хөтөлбөрийг тухайн үеийн суралцагчийн хэрэгцээ, нийгмийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгоно” зэрэг зорилтууд дэвшүүлсэн.

 Дэлгэрэнгүй»

ТАНИЛЦУУЛГА. 2013-2014 оны хичээлийн жил

2013 оны 09-р сарын 25 Нийтэлсэн Ariun
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын цэцэрлэг нь 1964 онд 1 багштай, 1 бүлэгтэйгээр анх байгуулагдсан. Байгуулагдсанаас хойш бүлэг нэмэгдэн 3 бүлэгтэйгээр ажиллаж байгаад 1993 онд сургуулийн харьяанд шилжсэн байна. Энэ үедээ 2 бүлэг ээлжийн бүлгээр хичээллэн 2 багш ажиллаж байв. 2001 оноос сумын засаг даргын захирамжаар бие даан бүрэн үйл ажиллагаагаар ажиллаж эхэлсэн ба 3 бүлэгт 75 хүүхэдтэй, эрхлэгч 1, багш 3, туслах багш 3, тогооч 2, нийт 10 багш ажиллагсадтайгаар ажиллаж эхэлжээ. 2008 онд “Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл” хөтөлбөрийн төслөөс иж бүрэн 2 гэр өгч, зуны улиралд хөдөө багуудад гэр цэцэрлэг ажиллаж , сумын төвдөө анх удаа гэр цэцэрлэгийг ажиллуулж эхэлсэн байна.
ӨНӨӨДӨР: 10 бүлэгт нийт 250 хүүхэд сурч хүмүүжин, 35 багш ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Цэцэрлэгийн зориулалтын байр ӨАЧДТөслийн 19.0 төгрөгийн санхүүжилтээр 2003 онд баригдаж, орон нутгийн хөрөнгө оруулалтаар 20.0 сая төгрөгийн өртөгтэй өргөтгөл 2007 онд нэмж баригдсан. Цэцэрлэгийн байр нь 125 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай. Зориулалтын байранд 5 бүлгийн 125 хүүхэд, мөн өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан 5 бүлгийг гэр цэцэрлэгт хичээллүүлэн 125 хүүхэд хамрагдаж нийт 250 хүүхэд СӨБ эзэмшиж байна.
Сумын хэмжээнд СӨНХ 398 байдгаас 250 хүүхэд ердийн бүлэгт, зуны сургалтанд 50 хүүхэд нь хамрагдаж, хамран сургалт 75.3%-тай байна.
МОНГОЛ УЛСЫН
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШААЛ

2013 оны 08 дугаар сарын 09 өдөр             Дугаар А/287                              Улаанбаатар хот
Журам шинэчлэн батлах тухай

Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг,  Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.24 дүгээр заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллагын багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх  журам" -ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.  Энэхүү тушаалыг 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Д.Эрдэнэчимэг)-т даалгасугай.
3. Журмын хэрэгжилтэд жил бүр хяналт шинжилгээ хийж, дүнг танилцуулахыг Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Л.Лувсанжамц)-т даалгасугай.
4. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын "Мэргэжил дээшлүүлэх журам батлах тухай" 2008 оны 72 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
                                                                                    Л.ГАНТӨМӨР
 Дэлгэрэнгүй»
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны .8...сарын...13өдрийн .AI293..дугаар тушаалын 2 дугаар хавсралт
ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШИЙН АЖЛЫГ ҮНЭЛЭХ, ДҮГНЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг зүйл
1.1.  Цэцэрлэгийн багш (цаашид багш гэх)-ны ажлыг үнэлэхэд энэхүү журмыг баримтлана.
1.2.  Энэхүү журмын зорилго нь багшийн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, хүүхдэд ээлтэй орчин нөхцөл бүрдүүлэх үйл ажиллагаагаар хүрсэн үр дүнг үнэлэхэд оршино.
1.3.  Үнэлгээ нь багшийн ажлын байрны тодорхойлолтод заасан, багшийн хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан ажлыг үнэлэх болон улирлын ажлын үр дүнгийн урамшил, ур чадварын нэмэгдлийг тооцон олгох үндэслэл болно.
1.4. Багшийн ажлын явц, үр дүн, гүйцэтгэлийг хичээлийн жилийн улирал бүрээр үнэлэх бөгөөд эдгээрийн дунджаар хагас жилийн болон жилийн ажлын үнэлгээг тооцно
 Дэлгэрэнгүй»

Боловсрол, шинжлэх ухааны сайдын
2013 оны 08 сарын15 өдрийн
А/305 дугаар тушаалын хавсралт

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам

Нэг. Нийтлэг үндэслэл              
1.1.        Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль болон албан бус/насан туршийн боловсролын багш (цаашид багш гэх)-д багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.        Энэхүү журмын зорилго нь багшийн мэргэжил, ур чадварын хөгжлийг тодорхойлох, дээшлүүлэх, үүрэг хариуцлага, багшийн хөдөлмөрийн үр дүнг үнэлж, урамшуулахах үйл ажиллагааг зохицуулахад оршино.
1.3.        Багшлах эрхийг багш мэргэжлийн чиглэл бүрээр олгоно.
1.4.        Багшлах эрх нь дараах хоёр төрөл байна.
  1.4.1.   Боловсролын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх.
Энэ нь багш мэргэжлээр шинээр төгсөгч болон боловсролын байгууллагнад гурваас дээш жил ажиллаагүй багшид боловсролын байгууллагад нэг жилийн хугацаатай ажилах эрх олгохыг ойлгоно.
1.4.2.   Багшлах эрх.
Энэ нь боловсролын байгууллагад эхний жилдээ ажилласан багшид цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд багшлах эрх олгохыг ойлгоно.
1.5.        Багшид "Заах аргач багш", "Тэргүүлэх багш", "Зөвлөх багш" гэсэн мэргэжлийн зэрэг олгоно.
1.6.        "Заах аргач багш" багш нь нийтлэг болон тусгай шалгуур үзүүлэлтийг хангасан, цэцэрлэг, сургуулийнхаа багш нарт зөвлөх, тэдэнтэй хамтран ажиллах чадвартай багш байна.
1.7.        "Тэргүүлэх багш" нь нийтлэг болон тусгай шалгуур үзүүлэлтийг хангасан, орон нутгийнхаа багш нарт зөвлөх, тэдний хөгжилд хувь нэмэр оруулах чадвартай багш байна.
1.8.        "Зөвлөх багш" нь нийтлэг болон тусгай шалгуур үзүүлэлтийг хангасан, үндэсний түвшинд багш нарт зөвлөн, тэдний хөгжилд хувь нэмэр оруулах чадвартай багш байна.
1.9.        Мэргэжлийн зэргийг алгасаж олгохгүй.
 Дэлгэрэнгүй»

“Боловсролыг дэмжих жил-2013” аяны удирдамж

2013 оны 05-р сарын 28 Нийтэлсэн Ariun

“Боловсролыг дэмжих жил-2013”

аяны удирдамж

Зорилго: Боловсролын чанарын шинэчлэлийг эрчимжүүлэх, үр дүнд

хүргэх

Хугацаа: 2013-04-15-наас 2014-04-15 хүртэл

Хамрах хүрээ: Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд

Зохион байгуулалт:Сургууль, цэцэрлэг бүр захирал, эрхлэгчийн тушаалаар ажлын хэсэг байгуулж төлөвлөгөө гарган ажиллана.

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа: Сургууль, цэцэрлэгүүд нь аяны хүрээнд багш, сурагчид болон олон нийтэд хандсан дараах чиглэлээрүйл ажиллагаа зохион байгуулна.

· Олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, бүх нийтийн боловсролыг дэмжих

· Үндэсний хөтөлбөрүүдийг чанартай хэрэгжүүлэх

· Багш, сурагч, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх

· Орчны тохижолт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх

· Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх

· Боловсролыг дэмжих жилийн ажлын аймгийн төлөвлөгөөндтуссан ажлуудыг хамтран зохион байгуулах

Шалгаруулалт: “Боловсролыг дэмжих жил-2013” аяны тайланг 2013 оны

12 сар, 2014 оны 4 сард авч нэгтгэн дүгнэнэ.

Ерөнхий боловсролын сургууль:

I байр, Өргөмжлөл, мөнгөн шагнал

IIбайр, Өргөмжлөл, мөнгөн шагнал

III байр, Өргөмжлөл, мөнгөн шагнал

Цэцэрлэг :

I байр, Өргөмжлөл, мөнгөн шагнал

II байр, Өргөмжлөл,мөнгөн шагнал

IIIбайр, Өргөмжлөл, мөнгөн шагнал

Сүхбаатар аймгийн

Боловсрол, соёлын газар

МОНГОЛ УЛСЫН

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ

САЙДЫН ТУШААЛ

===================================================================

2007.12.20                                       Дугаар 17                                    Улаанбаатар хот

Чиглэл батлах тухай
Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1.2 дугаар заалт, Бага, дунд боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 6 дугаар заалт,   "Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого"-ыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1. Бага насны хүүхдийн хөгжилд эцэг эх, гэр бүл, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх талаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас баримтлах чиглэлийг хавсралтын ёсоор баталсугай.

2. Бага насны хүүхдийн хөгжилд эцэг эх, гэр бүл, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх талаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас баримтлах чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Бага, дунд боловсролын газар (Ц.Лувсандорж), аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар, цэцэрлэгийн эрхлэгч нарт даалгасугай.

                                                            САЙД                                                             Н. БОЛОРМАА



 Дэлгэрэнгүй»

МЭНДЧИЛГЭЭ

2013 оны 02-р сарын 02 Нийтэлсэн Ariun

Өрөөлийн төлөө өөрийгөө мартаж жаргасан
Өнгө алаг хорвоод хүний төлөө зүтгэсэн
Эрдмийн их ордондоо цээж цэх алхсан
Энхрий олон шавь нараа сайн хүн болгох гэж чармайсан
Эрхэм хүндэт БАГШ нартаа МОНГОЛЫН БАГШ НАРЫН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ!

Монголын үр хойчид боловсрол олгох үйл хэрэгт эрдэм мэдлэг, авъяас чадвар, ур ухаан, бүхий л амьдралаа харамгүй зориулсан ахмадууд, бие сэтгэл, эрдэм оюунаа зориулан хүчин зүтгэж яваа , багш нар, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид Та бүхэндээ Монголын багш нарын  баярын мэндийг өргөн дэвшүүлж, буянтай сайхан үйлсэд нь амжилт хүсэн мэндчилж байна.

 Багш нарын баярыг угтаж багш ажилчдынхаа дунд "Спорт нэг өдөр " уриан дор буухиа, гар бөмбөгийн тэмцээнийг зохион явууллаа. Баг тус бүр 7-8 хүнтэй, нийт 4 багамжилттай оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан уралдлаа. Буухиа тэмцээнд Ц.Азбилэг ахлагчтай  "Хүслэн өөдөө" баг 1-р байр, гар бөмбөгийн тэмцээнд Т.Түмэндэлгэр ахлагчтай "Тэнгэрлиг " баг 1-р байрыг эзэлж, багийн нийлбэр дүнгээр  "Тэнгэрлиг " баг тэргүүлж шилжин явах цомын эзэн болсон байна.

Хамт олноороо нэгэн амралтын өдрийг үр дүнтэй, ач холбогдолтой, хөгжилтэй өнгөрүүлж, тэмцээнүүд маань эвсэг, нөхөрсөг уур амьсгал дунд болж өнгөрлөө. Бүх багш ажилчиддаа ажлын их амжилт хүсч, өдөр бүр өнөөдөр шиг эрч хүчээр дүүрэн байгаарай гэж ерөөе.

Манай цэцэрлэг зун шиг л байна.

2013 оны 01-р сарын 23 Нийтэлсэн Ariun

 Хүүхдүүдийн маань өсч хөгжиж буй энэ орчин дулаахан, тохилог, яг л зуны улирал шиг байна. Ингээд цэцэрлэгт минь ургаж, дүн өвлөөр биднийг баясгаж байгаа цэцэгсийнхээ зургийг орууллаа.

Дунд бүлгийнхэн маань ургацаа хураах болжээ.

Хумсан будаг.

Шимтэглээ. 

Сүүт өргөст өвс.

Аз жаргалын цэцэг чоёо.

Үрээр ургуулсан хайтан.

ХААН банк сангаас санаачлан хэрэгжүүлж байгаа "Оньсон тоглоом- Оюунлаг ирээдүй" төсөл манай цэцэрлэгт хэрэгжлээ. Хүүхдүүдийн маань оюун ухааныг хөгжүүлэх, монгол хүний ур ухаан , авьяас билэг, зан заншлыг шингээсэн  тоглоом наадгайг хойч үедээ өвлүүлэн үлдээх, оюунлаг иргэн болгон хөгжүүлэх зорилготой хэрэгжиж байгаа энэ төсөл цаг үеэ олсон , үр дүнтэй ажил болж хүүхдүүд маань баяр хөөрөөр дүүрэн байна. Эдгээр тоглоом нь монголын уламжлалыг үндэслэн бүтээгдсэн, бага насны хүүхэд тоглоход сөрөг үр дагавар гардаггүй, хор хөнөөл аюул осол учрахгүйгээр зохиомжлон үйлдвэрлэгддэгээрээ онцлог юм байна. Бид ХААН бакны санаачлан хэрэгжүүлсэн энэхүү төслөөр ирсэн оюуны модон тоглоомуудаа сургалтандаа байнга ашиглаж, оюунлаг ирээдүйн төлөө ажиллах болноо.

Монголын мянга мянган үрсийн оюунлаг ирээдүйн төлөө ХААН банкны хамт олны хийж буй энэхүү буянт үйлсэд талархаж, бяцхан үрсийнхээ өмнөөс дахин дахин БАЯРЛАЛАА гэж хэлье. Та бүхний ажил үйлс үргэлж бүтэмжтэй байг.

11 сарын 26 " Улс тунхагласны баяр"

Өдөр бүр " Төрийн дуулал " аа дуулж өдрийн үйл ажиллагаагаа эхлүүлдэг.

Монгол ёс заншлаа мэддэг байх, мөн дээдлэн хүндлэх сэтгэлийг бага наснаас нь эхлэн төлөвшүүлдэг.

Гэр цэцэрлэгийнхэн маань. Бүгдээрээ монгол хувцсаараа гоёх дуртай..

Дунд бүлгийнхэн. Хүүхдүүд маань ёстой хөөрхөн шүү...

Монгол  заяанд төрсөн азтайхнууд...

Багш нар нь та нартаа маш их хайртай шүү. Өдөр бүр хөөрхөн хүүхдүүдтэйгээ бужигнаж байхдаа л бид хамгаас их жаргалтай байдаг аа.

Бүлгүүдийн дунд " Хүүхдэд ээлтэй тохилог орчин бүрдүүлэх " уралдаан  амжилттай явагдаж дууслаа. Үүнд нийт 9 бүлэг, эцэг эхийн хамтаар санаачилга сайтай бүтээлчээр оролцож, А. Батцэцэг, А.Оюунтуяа багштай анги тэргүүн байранд шалгарсан байна. Үргэлж шинийг сэдэж, санаачилгатай ажиллаж, аливаад манлайлж байдаг багш ажилчиддаа. баярлалаа. Та нарын минь ажил үйлс үргэлж өөдрөг байж, амжилтын буухианд тасарч түрүүлж байгаарай гэж ерөөе. Мөн хүүхдийнхээ өсч хөгжих орчныг бүрдүүлэхэд сэтгэл гарган хамтарч ажилласан нийт эцэг эхчүүддээ баярлалаа, Хүүхдийн төлөө хийсэн бүхэн тань аз хийморь, амжилт дагуулаг.

А.Батцэцэг, А.Оюунтуяа багштай тэргүүн байр эзэлсэн бүлгийн зургуудаас.


4-5 настай хүүхдийн ойг хөгжүүлэх тоглоомууд.

2012 оны 11-р сарын 14 Нийтэлсэн Ariun

­ 1-р тоглоом. Авиагаар танин мэдэх

а. Ахуй амьдралд хэрэглэгддэг янз бүрийн зүйлсийг унагаж гарсан дуу авиагаар нь юу болохыг нэрлүүлэх ; харандаа, халбага г.м;

б. Найз нөхдийнхөө дуу хоолойг болон алхалтаар нь таниулах

­ 2-р тоглоом. Сонсоод даган гүйцэтгээрэй.

Багш – хүүхдэд харуулахгүйгээр 5 өөр хөдөлгөөнийг чангаар 1-2 удаа нэрлэнэ. ;бослоо, суулаа г.м; Хөдөлгөөнүүдийг нэрлэсний дараа яг тэр дэс дарааллаар хөдөлгөөнийг хийж гүйцэтгэнэ.

­ 3-р тоглоом. Морзын цагаан толгой

Багш ширээг 8-10 секундын турш ямар нэгэн авиа буюу дууны ая гарган хэмнэлттэй тогшино. Түүний дараа тоглогчид тогшсон хэмнэлээ өөрчлөлгүйгээр давтана. Цааш нь багш хэмнэлийн тоо

хугацааг өөрчилнө.

­ 4-р тоглоом. Цаг хаана байна вэ?

Зайтай өрөөнд тоглоомыг тоглоно. Хөтлөгчөөс бусад тоглогчдын нүдийг бооно. Хөтлөгч сэрүүлэгтэй цаг барина. Тоглогчид цагны цохилтоор цагийг олж очно.

­ 5-р тоглоом. Нэг ч үг бүү орхи.

Хөтлөгч 2-4 үгтэй богино бөгөөд ерөнхий утгаараа хоорондоо холбоогүй хэд хэдэн өгүүлбэрийг яаралгүй 1-2 минут аажмаар уншина. Дараа нь хэн нэгэн

тоглогч нь аль нэг өгүүлбэрийг давтан хэлэхийг хүснэ. Алдаа гаргаагүй тоглогч түрүүлнэ.

­ 6-р тоглоом. Хэн дэр зогсох вэ? сонсголын ой

Тоглогчид тэгш тоотой 2 баг болон тойргоор сууцгаана. Хэн нэг нь тоглоомыг эхлэх ба ямар нэг үгийг зэрэгцээ сууж байгаа хүүхдэд хэлнэ. 2 дахь хүүхэд сонссон үгээ болон бас өөр нэг үг хэлнэ. 3 дахь хүүхэд цааш нь түрүүчийн 2 үгийг бас өөрийн 1 үгийг дамжуулж хэлнэ. Жишээ нь: дэвэр, талх, Иван гэи мэт. Ийнхүү бүгд тойргоор бие биедээ үгнүүдийг дамжуулах ба хэн нэг нь сүүлийн үгийг мартах хүртэл үргэлжлэх ба үгээ мартсан тэр баг хожигдоно.

­ 7-р тоглоом. Харсан сонссоноо тогтоох. Харааны , сонсголын ой

Амьдрал дээр тооны ой маш их хэрэгтэй байдаг. Тоглогчид ширээ тойрон сууцгаана. Хэн нэг нь 5 нэг оронтой тоо бичнэ , дараа нь нэг удаа бичсэн тоогоо нэг бүрчлэн уншина. Үүний дараа бусад нь өөрсдийн цаасан дээр дэс дараалан бичнэ. Цээжээр бичсэн тоогоо шалгана. Дараа нь дараагийн хүн 5-н нэг оронтой тоо бичээд бусаддаа 5-7 секунд үзүүлнэ. Тоо бичсэн цаасаа нуухад бусад нь дээр үзүүлсэн тоонуудаа бичих ба шалгана.

­ 8-р тоглоом. Хэлбэр дүрсийг тогтоо. харааны ой

Хувилбар 1. Энэ тоглоомонд самбар шохой ашиглана. Тоглоом хөтлөгч 6 энгийн геометрийн дүрс зурна. Тэдгээрийг 7 секунд ажиглуулсны дараа арилгана. Дараа нь тэдгээрийг шинээр зурна.

Хувилбар 2. 6 дүрсийг хүүхдүүдэд ажиглуулна. 5 минутын хугацаанд

цаасан дээр харааны ойгоор сэргээн санана. Тоглоомд оролцогчдыг 2 баг болгон тэмцээний хэлбэрээр хэн нь хурдан зөвдаалгаврыг гүйцэтгэх вэ гэсэн сэдвээр явуулж болно.

­ 9-р тоглоом. Хаана нь арилгах вэ? харааны ой

Хүүхэд бүр цаасан дээр хүний нүүр зурна. Дараа нь нүдээ алчуураар боож, тоглоом хөтлөгчийн хэлсэн доорхи дэс дарааллаар эхлээд зүүн нүд, эрүү, үс гэх мэт дарааллаар арилгана.

­ 10-р тоглоом. Төрх байдлыг сэргээн сана.

2 хүүхдийг өөд өөдөөс нь харуулж зогсооно. 5 секундын хугацаанд ямар төрх

нүүр царайтайг тогтооно. Хэн нүүр царайг нь зөв сэргээн санасан нь ялагч болно. Үүний дараа 3,4,5 хосоор тоглож тоглоомыг үргэлжлүүлж болно.

­ 11-р тоглоом. Хэн сэргээн санах вэ? харааны ой

Тоглоомд 1 том хуудас цаас, оролцогчдын тоогоор жижиг цаасуудыг бэлтгэнэ. Цаасаа дөрвөлжин нүд болгон хуваасан байна. Том цаасан дээр янз бүрийн байрлалд хэд хэдэн дөрвөлжин нүдийг дарсан байна. Тоглогчид 1 минутын туршид ямар нүднүүдийг дарсныг тогтооно. Үүний дараа том цаасыг хураана. Хүүхдүүд өөрсдийн өмнөх цаасан дээр ажигласнаа сэргээн санаж дөрвөлжин нүднүүдийг дарна. Энэ даалгаврыг зөв биелүүлсэн хүүхдүүд хожино. Тоглоомыг хүндрүүлэн том цаасан дээрх дөрвөлжин нүднүүдийг янз бүрийн өнгөөр будна.Энэ нь тоглогчид зөвхөн дөрвөлжин нүднүүдийг дарсаныг тогтоох бус, мөн ямар өнгөтэй байгааг тогтоох болно.

­ 12-р тоглоом. Харахгүйгээр сана. харааны ой

Бидэнд өрөөн доторх, хэн хаана амьдрах, анги доторх, хаана суралцдаг зэрэг нь нүдэнд ил төсөөлөгдөж байдан. Урьдчилан хэлэхгүйгээр дараах тэмцээнийг зохион явуулж болно. Хананд хэдэн зураг байдаг вэ?, цонхны хөшиг ямар вэ?, обойны зураг ямар вэ?, Бат , Энхмаа 2-ын хэн нь өндөр вэ? Гэх мэтийн хэн нь зөв хариулт өгч чадахаар нь уралдаж болно.

­ 13-р тоглоом. Зургийг үгээр тайлбарла. хараа, сонсголын ой

Тоглоомд хүнд биш, тойм дүрсэлсэн зургийг ажиглана. Жишээ нь:

байшин, яндангаас утаа гарч байгаа , тэнгэрт шувуу нисч байгаа г.м. Хөтлөгч тоглогчид зургийг үзүүлээд зургийг нууна. Зургийг харсан тоглогч 2 дахь тоглогчид зургийн агуулгыг шивнэн хэлнэ гэх мэтээр цааш нь дамжуулж хэлнэ. Зургийн агуулгыг ойлгосноороо зурна. Өөрсдөө зурсанаа нөгөө зурагтай харьцуулна. Дараа нь оролцсон тоглогчдыг үгээр илэрхийлсэн байдлыг дүгнэж болно.

­ 14-р тоглоом. Оносон хөдөлгөөн . харааны ой

Хөтлөгч ширээн дээр 6-10 төрлийн эд юмс тавина. 20-30 секунд ажиглуулна. Нэг тоглогчийн нүдийг боогоод 2 тоглоомыг нэрлэн байрыг нь солиулна. Дараа нь хөтлөгчийн нэрлэсэн эд юмс дээр алдаагүй гараа тавих байдлаар тоглоом үргэлжилнэ. Хэрэв тоглогч даалгаврыг зөв гүйцэтгэж байвал мөн 2 тоглоомын байрыг солиулна. Хэн нь олон тооны эд юмсын байрыг сольж чадна тэр хожих болно.

Зохиогчийн эрх 2011 БУМБААЛАЙ ЦЭЦЭРЛЭГ Загварыг Туяанаа