БУМБААЛАЙ ЦЭЦЭРЛЭГ

4-5 настай хүүхдийн ойг хөгжүүлэх тоглоомууд.

2012 оны 11-р сарын 14 Нийтэлсэн Ariun

­ 1-р тоглоом. Авиагаар танин мэдэх

а. Ахуй амьдралд хэрэглэгддэг янз бүрийн зүйлсийг унагаж гарсан дуу авиагаар нь юу болохыг нэрлүүлэх ; харандаа, халбага г.м;

б. Найз нөхдийнхөө дуу хоолойг болон алхалтаар нь таниулах

­ 2-р тоглоом. Сонсоод даган гүйцэтгээрэй.

Багш – хүүхдэд харуулахгүйгээр 5 өөр хөдөлгөөнийг чангаар 1-2 удаа нэрлэнэ. ;бослоо, суулаа г.м; Хөдөлгөөнүүдийг нэрлэсний дараа яг тэр дэс дарааллаар хөдөлгөөнийг хийж гүйцэтгэнэ.

­ 3-р тоглоом. Морзын цагаан толгой

Багш ширээг 8-10 секундын турш ямар нэгэн авиа буюу дууны ая гарган хэмнэлттэй тогшино. Түүний дараа тоглогчид тогшсон хэмнэлээ өөрчлөлгүйгээр давтана. Цааш нь багш хэмнэлийн тоо

хугацааг өөрчилнө.

­ 4-р тоглоом. Цаг хаана байна вэ?

Зайтай өрөөнд тоглоомыг тоглоно. Хөтлөгчөөс бусад тоглогчдын нүдийг бооно. Хөтлөгч сэрүүлэгтэй цаг барина. Тоглогчид цагны цохилтоор цагийг олж очно.

­ 5-р тоглоом. Нэг ч үг бүү орхи.

Хөтлөгч 2-4 үгтэй богино бөгөөд ерөнхий утгаараа хоорондоо холбоогүй хэд хэдэн өгүүлбэрийг яаралгүй 1-2 минут аажмаар уншина. Дараа нь хэн нэгэн

тоглогч нь аль нэг өгүүлбэрийг давтан хэлэхийг хүснэ. Алдаа гаргаагүй тоглогч түрүүлнэ.

­ 6-р тоглоом. Хэн дэр зогсох вэ? сонсголын ой

Тоглогчид тэгш тоотой 2 баг болон тойргоор сууцгаана. Хэн нэг нь тоглоомыг эхлэх ба ямар нэг үгийг зэрэгцээ сууж байгаа хүүхдэд хэлнэ. 2 дахь хүүхэд сонссон үгээ болон бас өөр нэг үг хэлнэ. 3 дахь хүүхэд цааш нь түрүүчийн 2 үгийг бас өөрийн 1 үгийг дамжуулж хэлнэ. Жишээ нь: дэвэр, талх, Иван гэи мэт. Ийнхүү бүгд тойргоор бие биедээ үгнүүдийг дамжуулах ба хэн нэг нь сүүлийн үгийг мартах хүртэл үргэлжлэх ба үгээ мартсан тэр баг хожигдоно.

­ 7-р тоглоом. Харсан сонссоноо тогтоох. Харааны , сонсголын ой

Амьдрал дээр тооны ой маш их хэрэгтэй байдаг. Тоглогчид ширээ тойрон сууцгаана. Хэн нэг нь 5 нэг оронтой тоо бичнэ , дараа нь нэг удаа бичсэн тоогоо нэг бүрчлэн уншина. Үүний дараа бусад нь өөрсдийн цаасан дээр дэс дараалан бичнэ. Цээжээр бичсэн тоогоо шалгана. Дараа нь дараагийн хүн 5-н нэг оронтой тоо бичээд бусаддаа 5-7 секунд үзүүлнэ. Тоо бичсэн цаасаа нуухад бусад нь дээр үзүүлсэн тоонуудаа бичих ба шалгана.

­ 8-р тоглоом. Хэлбэр дүрсийг тогтоо. харааны ой

Хувилбар 1. Энэ тоглоомонд самбар шохой ашиглана. Тоглоом хөтлөгч 6 энгийн геометрийн дүрс зурна. Тэдгээрийг 7 секунд ажиглуулсны дараа арилгана. Дараа нь тэдгээрийг шинээр зурна.

Хувилбар 2. 6 дүрсийг хүүхдүүдэд ажиглуулна. 5 минутын хугацаанд

цаасан дээр харааны ойгоор сэргээн санана. Тоглоомд оролцогчдыг 2 баг болгон тэмцээний хэлбэрээр хэн нь хурдан зөвдаалгаврыг гүйцэтгэх вэ гэсэн сэдвээр явуулж болно.

­ 9-р тоглоом. Хаана нь арилгах вэ? харааны ой

Хүүхэд бүр цаасан дээр хүний нүүр зурна. Дараа нь нүдээ алчуураар боож, тоглоом хөтлөгчийн хэлсэн доорхи дэс дарааллаар эхлээд зүүн нүд, эрүү, үс гэх мэт дарааллаар арилгана.

­ 10-р тоглоом. Төрх байдлыг сэргээн сана.

2 хүүхдийг өөд өөдөөс нь харуулж зогсооно. 5 секундын хугацаанд ямар төрх

нүүр царайтайг тогтооно. Хэн нүүр царайг нь зөв сэргээн санасан нь ялагч болно. Үүний дараа 3,4,5 хосоор тоглож тоглоомыг үргэлжлүүлж болно.

­ 11-р тоглоом. Хэн сэргээн санах вэ? харааны ой

Тоглоомд 1 том хуудас цаас, оролцогчдын тоогоор жижиг цаасуудыг бэлтгэнэ. Цаасаа дөрвөлжин нүд болгон хуваасан байна. Том цаасан дээр янз бүрийн байрлалд хэд хэдэн дөрвөлжин нүдийг дарсан байна. Тоглогчид 1 минутын туршид ямар нүднүүдийг дарсныг тогтооно. Үүний дараа том цаасыг хураана. Хүүхдүүд өөрсдийн өмнөх цаасан дээр ажигласнаа сэргээн санаж дөрвөлжин нүднүүдийг дарна. Энэ даалгаврыг зөв биелүүлсэн хүүхдүүд хожино. Тоглоомыг хүндрүүлэн том цаасан дээрх дөрвөлжин нүднүүдийг янз бүрийн өнгөөр будна.Энэ нь тоглогчид зөвхөн дөрвөлжин нүднүүдийг дарсаныг тогтоох бус, мөн ямар өнгөтэй байгааг тогтоох болно.

­ 12-р тоглоом. Харахгүйгээр сана. харааны ой

Бидэнд өрөөн доторх, хэн хаана амьдрах, анги доторх, хаана суралцдаг зэрэг нь нүдэнд ил төсөөлөгдөж байдан. Урьдчилан хэлэхгүйгээр дараах тэмцээнийг зохион явуулж болно. Хананд хэдэн зураг байдаг вэ?, цонхны хөшиг ямар вэ?, обойны зураг ямар вэ?, Бат , Энхмаа 2-ын хэн нь өндөр вэ? Гэх мэтийн хэн нь зөв хариулт өгч чадахаар нь уралдаж болно.

­ 13-р тоглоом. Зургийг үгээр тайлбарла. хараа, сонсголын ой

Тоглоомд хүнд биш, тойм дүрсэлсэн зургийг ажиглана. Жишээ нь:

байшин, яндангаас утаа гарч байгаа , тэнгэрт шувуу нисч байгаа г.м. Хөтлөгч тоглогчид зургийг үзүүлээд зургийг нууна. Зургийг харсан тоглогч 2 дахь тоглогчид зургийн агуулгыг шивнэн хэлнэ гэх мэтээр цааш нь дамжуулж хэлнэ. Зургийн агуулгыг ойлгосноороо зурна. Өөрсдөө зурсанаа нөгөө зурагтай харьцуулна. Дараа нь оролцсон тоглогчдыг үгээр илэрхийлсэн байдлыг дүгнэж болно.

­ 14-р тоглоом. Оносон хөдөлгөөн . харааны ой

Хөтлөгч ширээн дээр 6-10 төрлийн эд юмс тавина. 20-30 секунд ажиглуулна. Нэг тоглогчийн нүдийг боогоод 2 тоглоомыг нэрлэн байрыг нь солиулна. Дараа нь хөтлөгчийн нэрлэсэн эд юмс дээр алдаагүй гараа тавих байдлаар тоглоом үргэлжилнэ. Хэрэв тоглогч даалгаврыг зөв гүйцэтгэж байвал мөн 2 тоглоомын байрыг солиулна. Хэн нь олон тооны эд юмсын байрыг сольж чадна тэр хожих болно.

Цэцэрлэгийн багшид ямар онцгой чанар, чадвар хэрэг болох вэ? Мэдээж хүүхэд асрах, хүмүүжүүлэх чадвар. Зөвхөн хүүхэдтэй зөв ажиллах чадвартай байна гэдэг хангалттай бус. Үгүй дээ л үлгэр уншлаа гэхэд хүүхдийн ,сонирхлыг татаж чаддаг байх хэрэгтэй. Ажилдаа зөв хандлага гаргах, хамтран ажиллагчидтайгаа нийцтэй байх, цагаа зөв зохицуулах, хувийн алдаагаа хянан засах гээд олон зүйл таны өдөр тутмын ажилд хэрэг болно.
 Дэлгэрэнгүй»

Багш хөгжих шаардлага.

2012 оны 09-р сарын 14 Нийтэлсэн Ariun

Цэцэрлэгийн багш эх орны ирээдүй болсон бяцхан үрсийн сайн хүн болох эхлэлийг тавьж буй учир маш хариуцлагатай байж , хүүхдийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, нийгэмшүүлэх үүргээ амжилттай биелүүлэхийн тулд сургалтын ажлаа өнөөдрөөр хязгаарлах бус ирээдүйгээ харж олон талын мэдлэг чадвараа тасралтгүй хөгжүүлж байх шаардлагатай.

Орчин үед нийгмийн амьдрал эрчимтэй өөрчлөгдөн хөгжихийн хэрээр хүүхдийн эрэлт хэрэгцээ, сонирхолд ч хувирал өөрчлөлт гарч байна. Үүнийг багш байнга мэдэрч, сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаагаа шинэчлэн өөрчилж, боловсронгуй болгох , өөрийгөө тасралтгүйгээр хөгжүүлэх чадвартай байх нь зүйн хэрэг.

Нийгмийн өөрчлөлт шинэчлэлтийн явц нь багшийг тэр тусмаа багш өөрөө өөрийгөө хөгжүүлэн шинэчлэх асуудлыг байнга сануулж байна. Дээрх шинэчлэлийн явцыг, хүний төлөвшлийн суурь үндсийг олгодог сургуулийн өмнөх боловсролын багш нар маань соргогоор мэдэрч, ажиллах нь зүйтэй юм.

Багшийн хөгжилд багш хэмээх бие хүн та өөрөө голлох үүрэгтэй. Хамгийн чухал нь таны өөрийн хичээл зүтгэл, санаачилга хамгийн чухал байдаг. Өөрийгөө хөгжүүлэх ямар ч сэтгэлгүй багш хэдэн ч сургалтанд суусан хөгжиж чадахгүй, сэтгэл зүтгэлтэй байж л үр дүнд хүрнэ.

Багшийн мэргэжлийг дээшлүүлэх, тэднийг хөгжүүлэхэд дараах ажлуудыг зохон байгуулна.

1. Шаталсан сургалт. Богино хугацаанд багш танхимд суралцан кредит цуглуулна. Мөн бие даан боловсролын зэрэгтэй болох түүнийгээ ахиулах боломжтой болно.

2. Богино хугацааны сертифекатын сургалт.

3. Хөрвөх сургалт

4. Багш өөрөө бие дааж суралцах, өөрийгөө хөгжүүлэх ажил

5. Багшийг мэргэжил мэдлэгээ дээшлүүлэхэд нь байгууллагаас үзүүлэх дэмжлэг тусламж

Багшийн хөгжлийн асуудал орчин үед уян хатан, чанартай, багш нарын эрэлт хэрэгцээнд нийцсэн, эрчимтэй, нээлттэй, сонголт хийх боломжтой байх хэрэгтэй.

Багшийн өөрийгөө хөгжүүлэх үйл ажиллагаа бол багш мэргэжлийн болон сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүйн мэдлэг, арга барил, ур чадвар, үзэл бодол, харилцаа, хандлага, сэтгэлгээгээ бие дааж ухамсартайгаар өөрчлөн сайжруулахад чиглэсэн үйлдлүүд юм.

Багшийн өөрийгөө хөгжүүлэх үйл ажиллагаа нь олон чиглэлтэй. Юуны түрүүнд багш өөрийнхөө суурь мэдрэмжээ хөгжүүлэх шаардлагатай.

v Цаг үе нийгэмд гарч буй өөрчлөлтүүдийг соргогоор мэдрэх мэдрэмжээ хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой.

Багш хүн өөрөөсөө байнга нийгэм надад ямар нөлөө үзүүлж байна вэ? ямар шаардлага шинээр тавьж байна гэдгийг хамгийн түрүүнд мэдэрч ухаарч ажилдаа тусгах нь чухал.

v Сэтгэл судлал болон боловсрол судлалд ямар шинэ өөрчлөлт гарч байгааг мэдэрч дүн шинжилгээ хийн, шинжлэх ухааны шинэ нээлт ололтоос өөрт хэрэгтэйг нь сурган хүмүүжүүлэх ажилдаа ашиглах нь нэн чухал.

Сургалтанд баримталж буй үзэл баримтлал зарчим агуулга арга технологид шинээр гарч байгаа шинэчлэлийг цаг тухайд нь ойлгон мэдэж үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх нь багшийн хөгжлийн хөшүүрэг болно.

Өнөө үөд багш сурагчдаа мэдрэх мэдрэмжээ зайлшгүй хөгжүүлэх хэрэгцээ бий болсон байна. Хүүхдийн хүсэл сонирхол, сэтгэл санаа, ертөнцийг үзэх үзэл, бие бялдар, ёс суртахуун, зан үйлд гарч буй бүхий л өөрчөлтийг мэдэрч ажиллах нь нэн тэргүүнд дэвшигдэж байна. Багш өөрийнхөө хэлсэн үг хийж буй үйлдлийн нөлөө, үр дагаварыг урьдчилан тооцоолох чадвартай байх ёстой. Би хэр ойлгомжтой ярьж байна вэ, миний ярьж байгааг хүүхдүүд хүлээн авч байна уу? Би хэт хурдан эсвэл чанга ярьж байна уу, би хүүхдэд ямар нөлөө үзүүлж байгаа бол? гэдгийгээ хянан мэдэрч үйл ажиллагаандаа тохируулан өөрчлөх чадвар бас шаардагдаж байна. Багш цаг хугацаа, орон зай, гоо зүй, ёс суртахууны гэх мэт олон талын мэдрэмжээ байнга хөгжүүлж байх хэрэгцээ гарна. Багш юуны түрүүнд сурган хүмүүжүүлэх сэтгэлгээгээ өөрчлөх шаардлагатай. Үүний тулд багш нар тухайн цаг үеийн мэдээллийг хугацаа алдалгүй олж авах, ном зохиол унших, бусад багш нарын арга туршлагаас суралцан ажилдаа дүн шинжилгээ хийж, ололт амжилтаа баяжуулах, эцэг эхтэй хамтарч ажиллах, төсөл боловсруулах гэх мэт олон боломжийг ашиглах хэрэгтэй.

Багш өөрийгөө хөгжүүлэх үйл ажиллагааны нэг чиглэл бол сурган хүмүүжүүлэх арга барил, ур чадвар, эв дүй, сургах технологио шинэчлэн боловсронгуй болгох юм.

Багш дан ганцаараа бүх хүүхдийг сурган амжилтанд хүрэх магадлал бага учраас бусад багш нар, эцэг эхчүүдтэй хамтын үйл ажиллагаа явуулан харилцан суралцаж, нэг баг болж ажиллах нь үр дүнд хүрэх гарц мөн.

Багшийн хөгжил нь хүүхдийн хөгжилтэй салшгүй холбоотой бөгөөд хөгжиж буй багш л хүүхдийг хөгжүүлж чадна.

Багш судлаач байна гэдэг нь:

Ш Цэцэрлэгийнхээ үйл ажиллагаанд судлаачийн байр сууринаас хандах юм.

Энэ нь цэцэрлэгийнхээ хүрээний болон өөрийн сурах, сургах үйл явцад тулгарах асуудлыг шинжлэх ухааны үндэстэй судалж шийдвэрлэнэ гэсэн үг. Ингэснээр боловсрол судлалын ухаанд хувь нэмрээ оруулна.

Багш судлаач байвал:

Ш Цэцэрлэг нь боловсрол судлалын судлагааг эрхэлдэг нэгж байгуулга болно.

Цэцэрлэгийн хөгжил - Багшийн хөгжлөөс - Багшийн хөгжил -өөрөө, Багш-судлаач байхаас хамаарна.

Багшийн сурах, сургах үйл явцыг зохион байгуулах нь бүхэлдээ судалгааны ажил байна.

            Зорилт 1

Бага дунд боловсролын сургалтанд олон улсын хэмжээнд түгээмэл, нийтлэгээр судалдаг бага ангийн математик, байгаль шинжлэл, дунд ангийн математик, физик, хими, биологи, англи хэлний сургалтын хөтөлбөр, технологийг аймгийн лаборатори сургуулийн сургалтанд нэвтрүүлэх, аймгийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, багш бэлтгэх дадлагын түшиц сургуулийн үүргийг гүйцэтгэх,

Зорилт 2

Сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэн бодох ур чадварыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах, 4-5 настай хүүхдүүдийг сургуульд бэлтгэх сургалтын агуулга хөтөлбөр, үнэлгээний арга зүйг хэрэгжүүлнэ.

Зорилт 3

Интэрнетэд холбогдсон сургуулиудад цахим технологийг нэвтрүүлж, сургуулийн үйл ажиллагаа, санхүү, төсвийн зарцуулалт, гүйцэтгэлийг олон нийт, эцэг эхчүүдэд нээлттэй болгох, эцэг эхчүүд өөрийн хүүхдийн сурлагын амжилт, хөгжил, төлөвшил, хүмүүжлийн талаарх мэдээллийг үзэх, сургууль багш нартайгаа электрон шуудангаар харилцах боломжийг бий болгоно.

Зорилт 4

Ерөнхий боловсролын сургуулиудыг самбар, ширээ, сандал, байгалийн ухааны хичээлийн зориулалтын лаборатори, спортын хэрэгсэл, технологийн хичээлийн кабинет, хөгжмийн хичээлийн техник хэрэгслээр хангах, дотуур байр, цэцэрлэгийг цагаан хэрэглэл зөөлөн эдлэл, тоглоом наадгайгаар хангах хөрөнгө оруулалтыг зохион байгуулна.

Зорилт 5

Хөдөөгийн сумдад гэр цэцэрлэгийг шинээр байгуулж, малчдын хүүхдийн сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хамрагдалтын нэмэгдүүлнэ.

Зорилт 6

Сургуулийн өмнөх боловсролын 5 настай хүүхэд бүрийг сургуульд бэлтгэх сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулна.

Зорилт 7

Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд нэвтрүүлж буй сургалтын арга зүй, технологи, ур чадварыг багш бүр эзэмшихэд анхаарч ажиллана.

Зорилт 8

Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн чиглэлээрх төр, олон нийтийн байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах, цэцэрлэг сургуулийн зүгээс эцэг эх, олон нийттэй харилцах харилцааг өргөжүүлэх

Зорилт 9

Боловсролын үйлчилгээ, сургалтын чанарыг сайжруулах тал дээр сургуулиуд санаачилгатай ажиллах

Зорилт 10

Хоол хүнс үдийн цайны үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх

“Төрийн албаны шинэтгэл: сорилт, боломж” Vндэсний анхдугаар чуулганаас эх орондоо ардчилсан, сайн засаглалыг төлөвшvvлэн бэхжvvлж, хөгжлийн таатай нөхцлийг бvрдvvлэн, төр, иргэний итгэлцэлд тулгуурласан чанартай vйлчилгээг ард тvмэндээ хvргэхийн төлөө төрийн нийт албан хаагчид дараах есөн зvйлийг эрхэмлэн дагаж мөрдөхөөр тогтов. Vvнд:

Нэг. Мэдлэгийг эрхэмлэнэ:

Хариуцсан ажил vvргээ гvйцэтгэхэд хангалттай мэдлэгтэй байж, тvvнийгээ цаг vеийн эрэлт шаардлагад нийцvvлэн байнга хөгжvvлж, мэргэжлийн мэдлэг, ажил хэргийн нэгдлийг нягт хангаж ажиллана.

Хоёр. Чадварыг эрхэмлэнэ:

Албан тушаалын чиг vvргээ хэрэгжvvлэхэд зохистой арга барил, ур чадвар, орчин vеийн мэдээллийн технологийн ололтыг чадамгай эзэмшиж, ажил vvргээ чадварлаг, vр бvтээлтэй гvйцэтгэнэ.

Гурав. Хууль ёсыг эрхэмлэнэ:

Vндсэн хууль, бусад хуулийг vйл ажиллагаандаа дээдлэн сахиж, төрийн vйлчилгээг зөвхөн тэдгээрт нийцvvлэн хараат бус, бие даасан байдлаар хvргэж хэвшинэ.

Дөрөв. Ёс зvйг эрхэмлэнэ:

Төрийн албан хаагчийн ёс зvйн дvрмийг хvлээн зөвшөөрсний vндсэн дээр төрийн албаны соёл, ёс зvйн vнэт зvйл, зарчим, хэм хэмжээ, шаардлагуудыг сахин биелvvлж, ёс зvйн аливаа зөрчилгvйгээр ажиллана.

Тав. Шударга ёсыг эрхэмлэнэ:

Албаны vйл ажиллагаа явуулах, vйлчилгээ vзvvлэх, шийдвэр гаргахдаа аливаа хэлбэрээр ялгаварлахгvй, тал тохой татахгvй, ямарваа хөндлөнгийн нөлөөлөлд орохгvй, ашиг сонирхлын зөрчилд автахгvйгээр зөвхөн нийтийн ашиг сонирхолд нийцvvлж, чин шударгаар ажиллана.

Зургаа.Соёлтой харилцааг эрхэмлэнэ:

Иргэдэд байнга хvндэтгэлтэй хандаж, тэдний итгэлийг олох хэмжээнд харилцааны соёлыг эзэмшин, vйл ажиллагаа, vйлчилгээгээ эелдэг, уриалгахан, ил тод байлгаж, олон нийтийн санаа бодлыг байнга авч, тэдний эрэлт хэрэгцээнд нийцvvлж ажиллана.

Долоо. Vнэнч байдлыг эрхэмлэнэ:

Төрийн албандаа ямагт чин сэтгэлээс өөриймсөг хандаж, албан vvргээ аль болох vр бvтээлтэй, илvv чанартай гvйцэтгэх талаар санаачилга, идэвх зvтгэл гарган, иргэдэд төрийн vйлчилгээг бvрэн дvvрэн vзvvлэх талаар боломжтой бvх нөөц бололцоог дvvрэн ашиглаж ажиллана.

Найм. Шуурхай байдлыг эрхэмлэнэ:

Албаны vйл ажиллагааг явуулахдаа бусдад элдэв чирэгдэл учруулахгvй байж, ялангуяа иргэдийн өргөдөл, гомдол, санал хvсэлтэд нэн анхааралтай хандаж, боломжит хамгийн бага хугацаанд шийдвэрлэн хариу өгөх хэмжээнд ажлаа зохион байгуулна.

Ес. Хариуцлага, ил тод байдлыг эрхэмлэнэ:

Албаны ажил хэргийг явуулахдаа өөрөөсөө зайлуулах, хариуцлагаас зайлсхийх зэргээр амиа аргацаах зохисгvй байдал гаргахгvй байж, хууль тогтоомжийн хvрээнд мэдээллийн ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан, ажилдаа эзэн болж, шийдэмгий зоримог ажиллан, тvvнийхээ гvйцэтгэлийн vр дvнг биечлэн хариуцна.

Шүлэг цээжлүүлэх хичээлийг зохион байгуулах

2011 оны 12-р сарын 05 Нийтэлсэн Ariun

Цэцэрлэгийн бүх бүлэгт сард 1-2 шүлэг цээжлүүлэхээр төлөвлөсөн байдаг.Хөтөлбөрт тусгасан ёсоор шүлгийг бүлэг бүрд хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан сонгож авсан байна.Бага,дунд бүлэгт 1-2 байдаг,харин ахлах бэлтгэл бүлэгт хүүхэд бүрийн хувийн онцлог ,боломжыг харгалзан шүлгийг сонгон авна.

Сэтгэл судлаачдын зөвлөснөөр хүүхдад шүлгийг 8-10 удаа давтан хэлүүлэх бөгөөд гэхдээ зөвхөн нэг хичээлээр бус өөр хичээлүүд дээр давтах ба 2-3 удаа сануулах хэрэгтэй.Шүлгийг бүхэлд нь шууд цээжилснээр шүлгийн бүтцийг , утга санааг хэлэгдэх хөг аялгыг нь бүхэлд нь ойлгоход хэрэгтэй байдаг.Шүлгийг хэсэгчлэн мөр мөрөөр нь цээжлүүлэх нь хүүхдийн хүртэхүйг эвдэж , бүхэлд нь цээжлэхэд саад тотгор болдог. Том хэмжээний зохиолыг хэсэгчлэн цээжлүүлэхэд болно.Шүлэг цээжлүүлэх хичээл нь ихэвчлэн дараах төлөвлөгөөний дагуу явагдана.Үүнд:

1.Багшийн удиртгал үг /эсвэл бага хэмжээний яриагаар эхэлж болно./

2.Багш эхийг бүхэлд нь уншина.

3.Ой тогтоолт сайтай хүүхдээр давтан хэлүүлнэ.

4.Ой тогтоолт сул хүүхдээр давтан хэлүүлнэ.

Ой тогтоолт сул хүүхдийг багш харц, дохио зангаа,үгээрээ дэмжин хэлж өгч тусална.Хүүхдүүдэд олон давтсаар уйтгарлах янзтай болбол багш тоглоомын элементүүдийг хэрэглэж эхэлнэ.Жишээ нь : манайд зочноор туулай, хүүхэлдэй , бамбарууш гэх мэт ирсэн байна.Түүнд зориулан дахин хэн чангаар уншиж өгөх вэ? Гэх мэт ,эсвэл Туяа чи самбарын өмнө гараад буруу хараад зогс .Манай ангиас хэн уншсаныг чи таагайрай гэх мэтээр үргэлжлүүлж болно.Хичээлийн явц нь тэр чигээрээ шүлэг цээжлүүлэхээр байж болохгүйг бид дээр дурдсан учраас зохиолын төрлөөс нь шалтгаалан янз бүрийн зүйлийг сонгон авч болно.Хүүхдүүдийг ядартал нь эсвэл сонирхол нь бууртал нь шүлгээ цээжлүүлэх гээд байх нь буруу.Туршлагаас үзэхэд шүлэг цээжлүүлэх хичээл нь өөр үйл ажиллагааны хэлбэрүүдтэй жишээлбэл өмнөх цээжилсэн шүлгээ эргэн санах ,хэл ярианы техникийг боловсронгуй болгох чиглэл бүхий тоглоом зэрэгтэй уялдан байвал илүү үр дүнтэй байх болно. Багш хүүхдүүдэд шүлэг цээжлэхэд нь туслахаас гадна уран тод уншлагыг нь сайтар анхаарах хэрэгтэй.

Уран тод уншлагад:

1.Хоолойн өнгө /mембровой окраски /

2.хурд /темпречи /

3.аялга/ mон/ -дууны өтгөн шингэн ,бүдүүн нарийн хоолой зэрэг нь багтдаг.

Хүүхдэд шүлэг цээжлүүлэх ажил нь хэл яриаг хөгжүүлэх бусад төрлийн ажлуудын нэгэн адил цэцэрлэгийн бүх бүлгүүдэд адилавтар байх боловч насных нь онцлогийг харгалзсан байна.Бага бүлэг дээр ажиллахдаа хүүхдүүдэд аль болох үзүүлж харуулах зүйлийг ахиу байхаар бодолцон ,зарим үед шүлгээ цээжлүүлэхээсээ өмнө жүжигчилсэн хэлбэрт оруулан үзүүлж болно.4-н настай хүүхдийг багшаа даган мөрүүдийг хэлүүлж, дараа нь ганцаараа хэлэх маягаар цээжлүүлэх бөгөөд ганцаараа унших явцад нь багш зөөлхөнөөр дэмжин мартсан үгийг нь сануулж өгнө.

Дунд ахлах бүлгийн хүүхдүүдэд шүлгийг 2-3 удаа давтан уншиж өгнө .Цээжлүүлэх явцдаа “Болдоо чи цээжлэхийг хичээж байна уу? .Хичээгээрэй Болдоо ,Одоо би чамаас асууна шүү? Гэх мэтээр хүүхэд нэг бүрийг ажиглан харьцсанаар хүүхдүүд цээжлэхийг хичээх болно.Цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүдэд шүлэг цээжлүүлэхдээ эхийн дагуу асуултыг тавьж ,хүүхдүүд шүлгээс иш татан хариулах боломжийг хангах хэрэгтэй .Цэцэрлэгийн бүх бүлгүүдэд эхлээд хурдан тогтоодог хүүхдийг уншуулж ,эцэст нь ой тогтоолт сул хүүхдүүдээр уншуулна.

Шүлгийг хүүхдэд яаж цээжлүүлэх вэ.

2011 оны 11-р сарын 15 Нийтэлсэн Ariun
Юуны өмнө хүүхэд санах , тогтоох гэж юу байдгийг ойлгуулах хэрэгтэй.Хичээж цээжлүүлнэ гэдэг нь дараах 2 зүйлээс бүрдэнэ. Дэлгэрэнгүй»

Шүлэг цээжлүүлэх арга зүй

2011 оны 11-р сарын 14 Нийтэлсэн Ariun

Цэцэрлэгийн багш СӨНХ-дэд шүлэг цээжлүүлэхэд өмнөө хэд хэдэн зорилгыг тавьдаг.Үүнд:

· Шүлэг,яруу найрагт сонирхолтой түүнийг мэдэх хүсэлтэй болгох

· Шүлгийн агуулгыг бүхэлд нь ойлгох,хүнд хэцүү үгс болон хэсгүүдийг ойлгуулах

· Цээжлэх бололцоог нь хангаж өгөх

· Олны өмнө яруу тод уншуулж сургах.

Эдгээр зорилгууд нь хүүхдэд шүлгийг зөв ойлгуулж цээжлүүлэхэд хэрэглэх арга барилыг сонгон авах ба хичээлийн бүтцийг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

”Цэцэрлэгийн хүмүүжил сургалтын хөтөлбөрт” хүүхдэд уншиж өгөх,цээжлүүлэх шүлгийг тодорхой тусгасан байдаг.Гэхдээ багш хүүхдийн сонирхолын дагуу тэдэнд зохицуулан гаргасан номын хэсгээс цээжлүүлэх,уншиж өгөх зэрэг арга хэмжээг авч болно.Зарим зохиолууд жишээ нь хошин шог үгс,дууны үгс,холбоо үгс зэрэг нь хүүхдийн тоглох болон зугаалгын явцад аяндаа цээжлэгддэг байна.Бэлтгэл бүлэгт ёгт үлгэр,домог,ерөөл магтаал цээжлүүлж болно.Зарим нэг хүүхэд шүлэг цээжлэхийг хүсвэл хөтөлбөрөөс гадна шүлгүүдийг цээжлүүлж болно.Хүүхэд бүрийн ой харилцан адилгүй байдаг бөгөөд аль нь шүлгийг хурдан аль нь удаан,аль нь хийсвэр цээжилдэг болохыг багш тус бүрд нь ялган мэдэж судалж хэнд нь илүү туслалцаа хэрэгтэй байна түүнд дахин уншиж өгнө.

Шүлэг цээжлүүлэх хичээлийн бүтэц нь уншсан зүйлээ ярих хичээлийн бүтэцтэй олон талаараа төстэй.Хичээлийн эхэнд богино оршил яриа хийж,хүүхдийн сонирхлыг өрнүүлж шүлгийг хүлээн авахад бэлтгэнэ.Багш шүлэгт гарч байгаа үйл явдал сэдвийн дагуу наадгай,зураг,юмсыг үзүүлж хүүхдийн сэтгэхүй төсөөлөн бодох үйлийн хөгжилд тусална.Багшийн уран уншлагын эцэст шүлгийн агуулгад анализ хийж ярилцаад шүлгийг цээжлүүлэх ажилд шилжинэ.Шүлгийг бүхэл бүтнээр цээжлүүлэх нь тэр шүлгийн агуулгыг ойлгуулах,хүүхдийн ой ухааныг зөв хөгжүүлэх дасгал болно.Шүлэг цээжлүүлэхдээ ганцаарчлан хандах явдал бол уул шүлгийг олон дахин сонсгож шүлгийг зөв ойлгон тогтоох боломжоор хангана.Харин нэгэн зэрэг нийтээр уншуулах нь үр дүн муутай байдаг

.Сэтгэл судлаач А.А.Люблинская” Хүүхдийн шүлэг цээжлэх сонирхлыг нь дэмжин. Цээжлэлтийн үр дүнг дээшлүүлэхэд давтлагыг олон хэлбэрээр сонирхолтой явуулах хэрэгтэй”гэж тэмдэглэжээ.Хичээл дээр хуучин цээжилсэн шүлгийг хэсэгчилэн унших,хэн уншиж байна? гэдэг таавар тоглоомд оролцуулах зэрэг олон янзаар давтуулж болно.

Шүлэг цээжлэх үйл ажиллагаа хичээлийн бүх цагийг эзлэхгүй.Үндсэн цагт сэдвийн нэгдлийг хангах зарчмын дагуу хуучин шүлгээ давтах,зохиолыг дахин уншиж өгөх,авиа дуудлагыг сайжруулах зорилгоор дасгал тоглоом зэргийг хийж болно.Өөрөөр хэлбэл хичээлийн дотоод хувиарлалтыг нарийн зохицуулахад анхаарна.Хэрэв хүүхэд шүлгийг яруу тод уншиж чадахгүйд хүрвэл багш дахин үлгэрлэн уншиж үзүүлнэ.Шүлгийг удаан цээжилдэг хүүхэдтэй ажиллахдаа уул шүлгийг бүхэл бүтнээр нь айзам хэмжээг тохируулан жигд,их зогсолтгүйгээр уншуулж сургана.

Сэтгэл судлалын онолоор цээжлэх 2 үндсэн зам байдаг гэж үздэг.

1.Санамсаргүй тогтоох-/непройзвольное/ өөрөөр хэлбэлхүч шаардагдахгүйгээр аяндаа тогтоох.

2.Хичээж тогтоох -/произвольное/ ухамсартай чармайлтын үр дүнд тогтоох.

Уран зохиолтой танилцуулах хичээлээр зохиолын агуулгыг танилцуулах,хүүхдүүдэд гоо зүйн сэтгэл ханамжийг олгох,тодорхой хэмжээний ёс суртахууны ойлголтыг өгөх, сайн сайхан мэдрэмжийг нь хөгжүүлэх зорилгыг дэвшүүлдэгтэй уялдан хичээл дээр анхааралтай сууж,хэлэлцэн ярилцаж,өгүүлэн ярьж өөрсдөө аяндаа бүгдийг нь цэжилчихдэг.Үүнийг санамсаргүй цээжлэх гэдэг СӨНХ-дийг уран зохиолтой танилцуулах арга зүйн хичээл нь хүүхдийн санамсаргүй ойгхангахад чиглэгдсэн байхаар арга барилаа сонгох нь чухал.

Бага бүлгийн хүүхдүүд хүч гарган цээжлэх чадвар сул,бараг байдаггүйтэй уядлан тэдний онцлогийг харгалзан сургах хэрэгтэй.Хүч гарган хичээж цээжлэх гэдэг нь-оюун ухааны ажил юм.Энэ нь хүүхдэд 3 талын ач холбогдолтой.Үүнд:

· Хэл яриаг баяжуулж өгдөг

· Хэл яруу найргийн сайханыг мэдэрүүлж ,гоо зүйн мэдрэмжийг эрчимтэй хөгжүүлж өгдөг ,

· Ой тогтоолтыг бэхжүүлж,төсөөлөл сэтгэн бодохуй зэргийг хөгжүүлдэг.

Багш өөрийгөө хөгжүүлэх нь

2011 оны 09-р сарын 15 Нийтэлсэн Ariun
Багш хүүхэд, залуусыг хөгжүүлэх, төлөвшүүлэх, нийгэмшүүлэх үүргээ амжилттай биелүүлэхийн тулд сургалтын ажлаа өнөөдрөөр хязгаарлах бус ирээдүйгээ харж олон талын мэдлэг чадвараа тасралтгүй хөгжүүлж байх шаардлагатай. Дэлгэрэнгүй»

2011-2012 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилт

2011 оны 09-р сарын 05 Нийтэлсэн Ariun

Бага, дунд боловсролын шинэчилсэн стандарт хөтөлбөрийг, боловсролын чанарыг, олон улсын жишигт хүргэх бодлогын хүрээнд Сүхбаатар аймгийн боловсрол соёлын газраас Шинэ амжилт, шинэ бүтээл, шинэ хөгжлийн төлөө уриан доор дараах зорилтыг дэвшүүлж байна.

 Дэлгэрэнгүй»

2011-2012 оны хичээлийн жилийн Яамны зорилт

2011 оны 09-р сарын 05 Нийтэлсэн Ariun

2011-2012 оны хичээлийн жилийн Яамны зорилт

Бага, дунд боловсролын стандарт хөтөлбөрийг шинэчилж, боловсролын чанарыг олон улсын жишигт хүргэх бодлогын хүрээнд дараах зорилтыг дэвшүүлж байна.

 Дэлгэрэнгүй»

Амжилтын тухай бодвол амжилтад хүрнэ

2011 оны 05-р сарын 17 Нийтэлсэн Ariun
Айдсын тухай бодвол амжилтад хүрдэггүй
Харин амжилтын тухай бодвол амжилтад хүрнэ
 Дэлгэрэнгүй»

Та бүтээлч сэтгэж чадна...

2011 оны 05-р сарын 13 Нийтэлсэн Ariun

Айж сандарч,түгшиж,найдаж байсан ч
Амьдралынхаа
өдөр бүрийн төлөө тэмцэж сур
Харамсалг
үйгээр өнгөрөөсөн мөч бүр чинь
Хамгийн их аз жаргал авчирдаг юм ш
үү

 Дэлгэрэнгүй»

Сайн багш бол.......

2011 оны 05-р сарын 10 Нийтэлсэн Ariun
Ж. Ж Руссо, Г. Кершенстайнер, Ж. Х. Песталоззи зэрэг барууны сурган хүмүүжүүлэгчдийн үзлээр сайн багш бол: Дэлгэрэнгүй»

Дүрслэх урлагийн боловсролын зорилго:

Дүрслэх урлагийн бүтээлийн гоо сайхны таашаал ,урлаг соёлын үнэт зүйлийг уран сайхны талаас нь ойлгож мэдэрч, хүндлэх, хайрлан хамгаалах өвлөн эзэмших хүсэл эрмэлзэлтэй, тухайн боловсролын хэрэгцээг хангахуйц цогц чадамж бүхий иргэн төлөвшүүлэхэд оршино.

 Дэлгэрэнгүй»
Зохиогчийн эрх 2011 БУМБААЛАЙ ЦЭЦЭРЛЭГ Загварыг Туяанаа